Шинэ сэтгэгдэл

Зочин:
Текст: - Microsoft Inf

Зочин:
Текст: http://ameblo.j

Зочин:
Текст: SEO

Зочин:
Текст: Bolvol bayrlana

Зочин:
Текст: Для того чтобы

Зочин:
Текст: snuu admin aaa

Зочин:
Текст: yamarj chanargv

Зочин:
Текст: [color=red][siz

Зочин:
Текст: Horchin.do.am z

Зочин:
Текст: [l]asdasa

Санал асуулга

Та ямар хичээл авахыг хүссэж байна...!!!


Total of answers: 136
Бидний зүгээс

Мэдээ мэдээлэлийн нэгдсэн портал: FreeWEB.do.am!

Манай сайт мэдээ мэдээлэл, Зураг, Дуу хөгжим, Мөн uCoz сонирходог залууст
зориулж мэдээлэлээ хүргэдэг. Таны хайсан зүйлсыг цаг алдахгүй бид түргэн шуурхай хүргэх болно.
Та манай сайтанд тавигдсан мэдээлэлийг ашиглаж болно, Харин сайтын нэрыг дурдахаа мартав....
Хүндэтгэсэн: Админ 

Main » 2010 » June » 17 » Хор идэх үү, хоол зооглох уу

Хор идэх үү, хоол зооглох уу

/_nw/0/06659551.jpg Жимс хүний эрүүл мэндэд хамгийн амин дэмтэй хоол тэжээл. Ийм ойлголт хүн бүрийн тархинд бараг төрөхөөс эхлээд л автоматаар суудаг. "Өнөөдөр дэлхий нийтээр хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрсэн" хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Нийслэлийн иргэн та гудамжинд худалдаалагддаг жимс жимсгэнээс авдаг уу. Эргэцүүлж бодох л асуудлын нэг.

Гудамжинд гэлтгүй томоохон сүлжээ дэлгүүрүүдэд муудсан жимс борлуулах нь бий. Монголд худалддаг бүх жимс Хятадаас өдөрт хэдэн зуун чингэлгээр орж ирдэг. Жимсний наймаа эрхлэгчдийн тоо эрс өслөө. Гудамжинд сүүдрэвч төдийхөн бариад л бизнесээ хийдэг хүн олширсон шүү дээ. Эдгээр хувь хүмүүс үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө хороогоор дамжуулж дүүргийн мэргэжлийн хяналтын газартай гэрээ байгуулан ажилладаг аж.

Гэтэл хууль хэрэгждэггүй жишээ энд ч бас давтагдаж байна. Жилийн өмнө гудамжны худалдааг зогсоох шийдвэр гарсан ч хэрэгжиж чадахгүй байгааг албаны хүмүүс хэлж байсан. Уг нь гудамжны худалдаа үйлчилгээ явуулах журам бий ч бас л цааснаас хэтэрсэнгүй. Угтаа бол манай улсад иймэрхүү дүрэм журам утгаа алдчихсан гэхэд болно.

Наймаачдын дийлэнх нь алим, улаан лооль, өргөст хэмх, тоор зардаг. Гэтэл өргөн зардаг, худалдан авдаг эдгээр жимс хоол болохоосоо хор болох нь олонтаа. Зориулалтын дагуу баригдаагүй байр болон шороо тоостой орчинд, ил задгай худалдаж буй хүнсний бүтээгдэхүүн нь ямар нэг хэмжээгээр витаминлаг чанараа алддаг байна. Үүнээс шалтгаалж ходоодны үрэвсэл, гэдэсний нян, цаашилбал дотор эрхтний үйл ажиллагаа муутгаж, хорт хавдрын эхлэл болдог ажээ. Үгүйдээ л халдварт өвчний үүр уурхай муу жимс ямар ч хяналтгүй Монголын хилээр урссаар байна.

Жимс жимсгэнэ бүтээгдэхүүнийг зургаан хэмийн хүйтэнд хадгалах ёстой байдаг гэнэ. Гэтэл манай оронд 30 хэмийн халуунд зарж байна. Стандартаар бол наад зах нь дэлгүүрийн худалдагч нь гараа угааж байх, халуун хүйтэн ус, 00-той, бүтээгдэхүүн хадгалах хөргөх төхөөрөмжтэй, зориулалтын агуулахтай газар жимс худалдах естой байдаг аж.

Гэтэл гудамжны аль нэг өнцөгт, эсвэл сүүдвэрчин дор жимс борлуулж байгаа иргэдэд ариун цэврийн өрөө бүү хэл гараа нойтон салфеткаар арчих сөхөө байдаггүй гэдгийг хэн ч мэднэ. Хир даагиндаа баригдсан гартай, орчин тойрон нь хог шороонд дарагдсан ийм л газар үйлчилдэг шүү дээ. Тэгээд бас болоогүй. Эрээнээс ирсэн жимсийг хамгийн их хор ялгаруулдаг гялгар уутанд боочихоод "Жимсээ аваарай. Дэвшилийнх" гээд л залилан хийнэ.

Харин хяналт тавих учиртай байцаагчид нь "Урдаас харааж зүхээд байдаг болохоор" гэсэн тайлбар өгчихөөд өрөөндөө шидэж суусаар байна. Тун удахгүй наадам болно. Энэ үеэр хэчнээн ч хүн жимсэнд хордох юм бүү мэд. Нэг талаараа амь амьдралаа залгуулж байгаа хүмүүсийг хөөж туух нь хэцүү ч, тэдний ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх нь улсын үүрэг. Харамсалтай нь хяналт муу, хаасан, шийдсэн болоод өнгөрдөг цалгар байдлаас болж гар дээрээс наймаа эрхэлдэг, тэр тусмаа муудсан жимс жимсгэнэ борлуулсан хэвээр л байна.

Өнгөрсөн жил хилээр хуурамч жимс орж ирсэн гэсэн мэдээ чих дэлсэж байсан. Машин дүүрэн чангаанз, хатаасан алим, хар чавга, хасарваань, лийр байжээ. Тэр даруй шинжилгээнд өгөхөд хөгц, мөөгөнцөр, нянгийн бохирдолтой, шавьжийн ялгадас, сэг зэм илэрсэн гээд бод. Энэ хэрэг намжиж амжаагүй байхад өнгөрсөн жил гудамжнаас мандарин авч идсэн эмч нар хордлогод орж амь насаа алдах шахсан. Илэрсэн шалгагдсан нь л энэ. Далдуур, хууль хяналтаас гадуур хэчнээн ч тонн жимс бидний ходоод руу орж хор үүсгэж байгааг хэлж мэдэхгүй нь.

Жимс, жимсэн бүтээгдэхүүн МNS САС 52:991 гэдэг стандартт-ай байдаг аж. Энэ стандартыг дэлхийн 99 орон мөрддөг. Манайх энэ стандартыг мөрддөг ч хилээр импортолж буй жимснүүд уг стандартын хаана ч хүрэхгүйг мэргэжлийнхэн амаа чилтэл ярьсаар. Түүнчлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, савлагч, хуваарилагч, импортлогч, экспортлогч, нийлүүлэгчийн нэр, хаягийг тодорхой бичих ёстой байдаг байна.

100 айлын гудамжинд жимсний наймаа эрхлэгчдийг зорив. Барилгын материалын худалдаа эрхэлдэг, шороо тоостой, хотынхны уур бухимдлыг бардаг гэдгээрээ зартай энэ газарт тоос шороо гэж жигтэйхэн их. Зарж байгаа алим нь цаана байгаа цементтэй бараг адилхан болчихож. Худалдагчаас хэдэн төгрөгөөр борлуулдаг, өөрт нь ашигтай эсэхийг асуухад "Барс захаас бөөнддөг юм. Өдөр болгон орж ирдэг амжиж авахгүй бол муу нь үлдчихдэг юм. Тоор алимыг ихэвчлэн 10-15 мянган төгрөгөөр бөөндөөд, дээр нь хэдэн төгрөг нэмээд зардаг.
Нийтэлсэн цаг: 2024-05-13 Нээгдсэн: 1357 Нийтэлсэн: Зочин

Энэ мэдээллийг өөртөө copy-дох

-URL -BBCode -HTML
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Monday 2024-05-13

[ Мэдээ оруулах ]

Шинэ хичээл

www.Tenuun.do.am uCoz des... Дээш гүүлгэх гэдэгийг гар... Хэрэглэгчийн булан хийх uCoz sCript Мэдээг өөртөө хадгалах гэ... Гүүдэг зураг хийх хичээл Бүлэгийн икон зурагнууд Хэрэглэгчийн бүлэгийн ико... uCoz New zagvar Цас оруулдаг код Хуудас сонгогчийг өнгө үз... Сэтгэгдэл бичих хэсэгийг ... Шинэ гишүүд булаг хийх хи... За удахгүй хичээлнээ оруу... uCoz Zagvar x360a

Шилдэг гишүүд

Zuulun♥Boroo Zuulun♥Boroo
Мэдээ: -124
Форум мэдээ: -1005
uCoz WEB: -115
Сэтгэгдэл: -111
zero zero
Мэдээ: -38
Форум мэдээ: -49
uCoz WEB: -51
Сэтгэгдэл: -56
bolor bolor
Мэдээ: -2
Форум мэдээ: -0
uCoz WEB: -0
Сэтгэгдэл: -0
JERRY JERRY
Мэдээ: -2
Форум мэдээ: -0
uCoz WEB: -0
Сэтгэгдэл: -1
Бэби Бэби
Мэдээ: -1
Форум мэдээ: -0
uCoz WEB: -0
Сэтгэгдэл: -0

Статистик

Онлайн холбогдсон: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

Реклам Таны орон зай

Мэдээ мэдээлэлийн нэгдсэн портал
-FreeWeb- BANNER
Oписание
Дээш