Шинэ сэтгэгдэл

Зочин:
Текст: - Microsoft Inf

Зочин:
Текст: http://ameblo.j

Зочин:
Текст: SEO

Зочин:
Текст: Bolvol bayrlana

Зочин:
Текст: Для того чтобы

Зочин:
Текст: snuu admin aaa

Зочин:
Текст: yamarj chanargv

Зочин:
Текст: [color=red][siz

Зочин:
Текст: Horchin.do.am z

Зочин:
Текст: [l]asdasa

Санал асуулга

Та ямар хичээл авахыг хүссэж байна...!!!


Total of answers: 136
Бидний зүгээс

Мэдээ мэдээлэлийн нэгдсэн портал: FreeWEB.do.am!

Манай сайт мэдээ мэдээлэл, Зураг, Дуу хөгжим, Мөн uCoz сонирходог залууст
зориулж мэдээлэлээ хүргэдэг. Таны хайсан зүйлсыг цаг алдахгүй бид түргэн шуурхай хүргэх болно.
Та манай сайтанд тавигдсан мэдээлэлийг ашиглаж болно, Харин сайтын нэрыг дурдахаа мартав....
Хүндэтгэсэн: Админ 

Main » 2010 » June » 19 » “Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ”

“Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ”

/_nw/0/44485371.jpg Хоёр хүүхэд вагонд дайруулж 15 настай нь газар дээрээ нас барж, хоёр настай хүүгийн гар нь  тасарчээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Уг мэдээлэл  хоёр хүүхдийг  хот хөдөөг хэрэн чихэр,  жимс, тамхи зарж борлуулдаг бараг л тэнэмэл хүүхэд байсан гэх аястай байсан нь худал байжээ.Талийгаач  Э.Мөнхтэнгэр хүү дүүгийнхээ вакциныг хийлгэх гэж  гараад гэрийнхээ урд төмөр замын гарам дээр  осолд орсон аж. Тэдний ярьснаар Төмөр замынхны буруутай үйл ажиллагаанаас болж  хоёр хүүхдийн нь нэг хорвоогоос хальж, нөгөө нь насаараа эрхтэн дутуу болжээ. Хорвоог орхисон хүүгийн нь зурагны өмнөх зул жаргаж амжаагүй, өрөөсөн гаргүй нялх үрийнх нь шарх эдгэж сорвижоогүй байхад ээж Г.Энхжаргал, аав Б.Энхтөр нар нь манай сонинд хандсан юм.

 

-Уучлаарай. Энэ эмгэ­нэлт явдал хэдийд болов. Ямар нэгэн учир шалтгаан байгаа болоод  хоног ху­рааж ч амжаагүй байхдаа хэв­лэл мэдээлэлд  хандаж байгаа болов уу? (Ээж  нь эхэр татан уйлж  хэсэг суув.)

-Осол өнгөрсөн сарын 21-ний 15 цагийн үед болсон. Тэр үед бид хоёр ажилдаа явсан байсан юм. Манайх төмөр замтай ойрхон байдаг. Гэхдээ миний хүү мэдээ орсон цагаасаа л энэ замаар явсан болохоор хэзээ ч вагон явж бай­хад гарахгүй. Ачааны 12 залгаа вагоны сүүлчийнхэд нь дайруулан 130 метрт чирэгд­сэн байсан. Газраар нэг цус, хув­цас­ных нь тасархай гээд  ямар аймаар  байсан гэж санана.

-Явж байгаа вагоны араар гэхээр маневар хийж бай­сан юм уу. Тэнд дохио­чин байгаагүй хэрэг үү?

-Харин тийм. Хамгийн гол асуудал наадах чинь бай­гаа юм. Хүмүүсийн ярих нь дохиочин байхгүй хот руу тэмцээнд явсан байсан гэсэн. Бас  тэр найруулагч нь  осол гарах магадлалтай талдаа биш эзгүй, хүн амьтангүй талдаа зогсож байсан байгаа  юм. Дохиочин нь туг бариад дохио өгдөг. Харин найруулагч нь ваго­ны толгойг салгадаг, ивээс хийдэг тийм үүрэгтэй хүмүүс  шүү дээ. Тэд ажлаа зохих журмынх нь дагуу хий­­сэн бол өдийд бид ийм байдалд хүрчихгүй л байхгүй юу. 

-Төмөр замтай ойрхон бай­даг гэхээр оршин сууж байгаа газар чинь зөв­шөө­рөлгүй болж  таарах нь ээ?

-Зөвшөөрөлтэй. Тэнд бид 20 жил болж байна. Гэтэл бид­нийг хориотой бүсэд байсан гээд байгаа юм. Албан ёсны зөвшөөрлийг нь Д.Хаянхярваа гишүүн 2008 оны сонгуулийн үеэр бидэнд гардуулж өгсөн. Тэр хүн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болохоор хич­нээн өрх оршин суудаг, төмөр замаас хэдэн метр хол байгааг мэдэж  байгаа.  (Ээж нь толгойгоо базлан сэгсэрч дахин уйлав)

-Талийгаач хүүгийнхээ тухай дурсахад  хэцүү байх нь мэдээж. Гэхдээ та хүү­гийн­хээ тухай жаахан ч гэсэн ярихгүй юу?

-Миний хүү манай гэр бүлийн нар нь байсан. Ухаа­­лаг, дөлгөөн, аливаа зүй­­лийг хийхдээ няхуур ням­бай. Саяхан л "Ээжээ хашаан­даа сайхан мод тарьж цэцэр­лэг­жүүлнэ ээ. Ирэх зун их гоё бол­но” гээд инээж явсан. Хавь ойрынхон маань ч гэсэн  "Энэ Энхтөрийн Мөнхтэнгэр их сайн хүү шүү” гэдэг байсан. Ээж, аав, ах, дүүдээ ямар их халамжтай байсан гээч. Ийм богинохон нас­лах  болохоороо л тийм зөө­лөн, сайхан сэтгэлтэй бай­­сан юм  байх даа.(Хоёул уйлав)

-Дүүг нь хүн аварсан гэж сонссон?

-Манайхаас хойно байдаг нэг залуу  төмөр замын гарам дээр ирээд нэг нэг вагоны доогуур шургаж  ташуулдаж  явсаар хүүхдүүдийг дайрдаг тэр вагоныг өнгөрөөх гээд зогсож байтал хүүхэд чар­лахаар нь шагайгаад хартал дайруулсан байсан гэсэн. "Хүүхэд дайруулсан байна” гэж орилоод багыг тэврээд автал баруун ханцуй нь хоосон цус урсч байсан гэсэн.  Боох юм хайж вагоны жолоочийг "Аптекаа аваад ир, маарал гаргаж ирээд боо” гэхэд боолт хийх маарал ч үгүй хоосон  хайрцаг  байсан гэсэн. Тэгээд нэг юм аргалж боогоод л эм­нэлэгт хүргэсэн  байсан. Өдөр болсон ослыг бидэнд 19.00 цагт хэлж байгаа юм даа. Хариуцлагын тогтолцоо үнэ­хээр хаа хаанаа  алга. 15 настай эрэгтэй хүүхэд байхад  осол дээр очсон цагдаа 23-24 насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй дай­руул­сан гэж таамаглаад гар утсан дээрээ зургийг нь авчихаад ийм хувцастай хүнийг таних уу гээд цус нөж болсон хувцасных нь зургийг үзүүлээд явсан байсан. Манай арын дэлгүүрийн худалдагч таньж тэгээд л бид хоёрт хэлсэн юм байна лээ.

-Төмөр замынхнаас та нар­тай ирж уулзсан уу?

-Монгол хүнд чинь  хүн хүнээс илүү жудаг гэж нэг юм  байдаг даа. Гэтэл тэднийхэн үнэхээр муухай зан гаргасан. Бүр сүүлдээ  биднийг дарам­талж загнасан.

-Юу гэж?

 

-Төмөр замын төлөөлөгч Булгантамир гэж хүнд "Ийм юм болчихоод байхад та нар дуугүй байлаа” гэсэн чинь "Мэдэхгүй ээ. Осол болох нь болсон байна” гэсэн. Тэгээд та нар арай ч дээ энэ цус нөжийг нь арилгаад үүнийг цэвэрлэчихгүй” гэхэд  хөлөөрөө үрээд байсан нь тун муухай харагдсан. Бас  өртөөний дарга Батмөнх "Юун сүртэй юм чи. Хүн дайруулж л байдаг” гэж загнасан. Биднийг хэлэх ярих хүнгүй  гэж бодсон уу ингэсхийгээд зүгээр өнгөрчих санаатай байх шиг байна. Бид Дархандаа Л.Гансүх сайдын  гэх ТV-12 телевизэд  ярилцлага өгсөн боловч гар­гаагүй. Бас Лха телевизэд өгсөн. Бас л гаргаагүй дарсан. Удирдлагууд нь ийн хандахаар тэр вагоныг жолоодож байсан Мөнхжаргал гэдэг залуу одоо хүртэл бидэнтэй ирж уулзахгүй зугтаад  байгаа.

-Өмнө нь ийм осол олон гарч байсан уу?

-Зам дээр хүн дайруулсан байна  гэж сонсогддог л бай­сан. Согтуу хүн байсан гэнэ гэж ярьцгаадаг. Тэгэхлээр нь "Нээрээ л согтуу болоод л дайруулсан  байлгүй дээ, эрүүл ухаантай хүн юу гэж дайруулах билээ” гэж боддог байсан. Одоо бодоход иймэрхүү ос­лыг согтуу  хөлчүү  байсан гээд  өнгөрөөдөг  юм байна гэж бодох боллоо.

-Ослыг Төмөр замын буруу­тай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа юм байна. Тэгэхлээр Төмөр замынх­наас хүлцэл өчсөн үг ч юм уу ямар нэгэн зүйл  хүлээж  байна гэж ойл­голоо?

-Монголчууд үр хүүхдээ  ямар ч алт эрдэнэсээс илүүд үзэж ирсэн. Гэтэл Төмөр замынхан өнөөдөр миний нэг хүүгийн амийг, нөгөө хүүгийн минь өрөөсөн гарыг авчихаад байна. Үр хүүхдээ өмнөө оруулсан эцэг эхийн зовлонг тэд мэдмээр юм. Бид талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай  Төмөр замаас нэхнэ. Үлдэж хоцорсон хүүг маань Энхтө­рийн  Энхмөнх гэхгүй  на­саар нь л гаргүй Энхмөнх гэж дуудна шүү дээ. Одоо шинж­лэх ухаан хөгжсөн эрин үе. Хү­ний жинхэнэ гар шиг гар бүтээхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор  эд нар ухамсартай л хүмүүс  юм бол нялх хүүхдийг минь гартай болгож өгөх байх. Хүүхэд л юм болохоороо тоглох наадах гэх юм. Тулах хоёр гарынх нь нэг үгүй болохоор духаараа мөргөөд л ойччихно. Тэр  бүхнийг харахаас зүрх зүсэгдэж  байна. Наашаа ирэх гээд автобусанд суух гэсэн чинь  тийм бяцхан амьтанд айдас хургачихаад  гэдийж орилоод суухгүй байсан. Даанч дээ, хайран хүүхдүүд минь.

Аав, ээжийгээ уйлахаар Энхмөнх хүү дагаад өмөлзөж байсан. Шархтай гараа өглөө бүр боолгосоор бүр хаширчихсан болохоор зураг авахуулахаар хувцсаа тайлуулахдаа нэлээд уйлсан. Гэсэн ч хүүхэд л болсон хойно төдхөн  л хоёр хуруугаа амандаа хийчихсэн инээж  байсан юм. Харин тэрбээр манай редакциас гарахдаа үлдсэн ганц гараараа биднийг баяртай гэсээр явсан. Тэгэхэд  ээж  Г.Энхжаргал нь "Уг нь баруун гараараа баяртай гэдэг байсан юм. Одоо энэ гараа­раа ингэдэг болсон” гээд бас л уйлсан.

Энэ удаагийн дугаартаа хага­цал зовлон амсаад буй уг гэр бүлийнхний яриаг  нийтэллээ. Харин дараагийн дугаартаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хэргийн газраас  нэхэн сурвалжилж нийтлэх болно.




Нийтэлсэн цаг: 2024-05-13 Нээгдсэн: 478 Нийтэлсэн: Зочин

Энэ мэдээллийг өөртөө copy-дох

-URL -BBCode -HTML
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

Хэрэглэгчийн хэсэг

Monday 2024-05-13

[ Мэдээ оруулах ]

Шинэ хичээл

www.Tenuun.do.am uCoz des... Дээш гүүлгэх гэдэгийг гар... Хэрэглэгчийн булан хийх uCoz sCript Мэдээг өөртөө хадгалах гэ... Гүүдэг зураг хийх хичээл Бүлэгийн икон зурагнууд Хэрэглэгчийн бүлэгийн ико... uCoz New zagvar Цас оруулдаг код Хуудас сонгогчийг өнгө үз... Сэтгэгдэл бичих хэсэгийг ... Шинэ гишүүд булаг хийх хи... За удахгүй хичээлнээ оруу... uCoz Zagvar x360a

Шилдэг гишүүд

Zuulun♥Boroo Zuulun♥Boroo
Мэдээ: -124
Форум мэдээ: -1005
uCoz WEB: -115
Сэтгэгдэл: -111
zero zero
Мэдээ: -38
Форум мэдээ: -49
uCoz WEB: -51
Сэтгэгдэл: -56
bolor bolor
Мэдээ: -2
Форум мэдээ: -0
uCoz WEB: -0
Сэтгэгдэл: -0
JERRY JERRY
Мэдээ: -2
Форум мэдээ: -0
uCoz WEB: -0
Сэтгэгдэл: -1
Бэби Бэби
Мэдээ: -1
Форум мэдээ: -0
uCoz WEB: -0
Сэтгэгдэл: -0

Статистик

Онлайн холбогдсон: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

Реклам Таны орон зай

Мэдээ мэдээлэлийн нэгдсэн портал
-FreeWeb- BANNER
Oписание
Дээш